×
99090856 hello@czemus.com
Бидний Тухай Манай Үйлчилгээ Гэрэл Зургууд Холбоо Барих

Худаг Өрөмдлөгийн Цогц Үйлчилгээ

Бид цахилгаанжуулсан геофизикийн аргаар худгийн цооног гаргах хамгийн тохиромжтой байрлалыг тогтоодог. Үүний дараа манай мэргэжилтнүүд био-энерги мэдрэх төхөөрөмжөөр цооногийн байрлалыг давхар баталгаажуулдаг. Дэлхий нийтэд эдгээр хоёр аргыг түгээмэл хэрэглэдэг бөгөөд үр дүнгийн оновчтой байдал нь ихэд өндөр байдаг. Иймд бид таны худгийн цооног хамгийн тохиромжтой судлыг олж байрласан байх талаар 100 хувийн баталгаа гаргана.

Гүний худгийн ус, ундны худаг усны арөмдлөг, худаг байгуулалт


Худгийн өрөмдлөг дуусч, усны ундарга оргилсны дараа бид булингарыг арилган тунгалагшуулах арга хэмжээ авахын дээр уг усны дээжээс авч лабораторийн нарийвчилсан шинжилгээг хийдэг. Манай үйлчлүүлэгч бүр уг шинжилгээний дэлгэрэнгүй тайлангийн хувийг хүлээн авдаг болно.

ЧЕМУС компанийн үйлчилгээний хүрээг дараахь байдлаар тоймлож болно

  • Усны хайгуулын ажил, тухайн орчинд цооног гаргах байршлыг тогтоох
  • Гидрогеологи болон бусад зорилгоор өрөмдлөгийн ажил хийх
  • Ус сорох туршилт хийх
  • Сорох насосыг тодорхойлох, үүний угсралтын ажил
  • Ус дамжуулах хуванцар материал нийлүүлэх
  • Ус цэвэршүүлэх технологи боловсруулах, ханган нийлүүлэх
  • Мэргэжлийн судалгаа хийх, дүгнэлт гаргах. Жишээлбэл, тодорхой газар орчны ус зайлуулах гидравлик судалагааны ажил гэх мэт
  • Хог хаягдал, гүний усны хамгаалалт, түүний мониторинг зэрэг экологийн асуудлуудыг шийдвэрлэхэд хамтран ажиллах

Шинээр өрөмдсөн цооногт чухам ямар төрлийн насос суурилуулах нь уг худгийг цагт болон хоногт ямар хэмжээний ус татахад хэрэглэх вэ гэдгээс шууд шалтгаална.

Хэрэв танд энэ чиглэлийн захиалга байгаа бол бидэнтэй холбоо барьж дэлгэрэнгүй үнийн санал, гүйцэтгэлийн хуваарь зэргийг авна уу.

Чемус ХХК | Czemus LLC | Importer of Czech technologies, products and know-how into Mongolia

... Бид Европын стандартын шаардлага хангасан, олон төрлийн насос, бусад төхөөрөмжүүдийг танд санал болгох боломжтой. Өвлийн улиралд таны усны ундаргыг хамгаалах зорилгоор цахилгаан халаагуур бүхий дамжуулагч хоолойг бид бас суурилуулж болно. Эдгээр болон бусад ус хайгуул, худаг усны цооног өрөмдлөгтэй холбоотой олон үйлчилгээг бид үзүүлж байна ...